Маршинд гүйж ирсэн Ерөнхийлөгч Н.Энхбаяр гар дээрээ суниаж, офицерууд амьсгаагаа даран зогсоно

ЗЭВСЭГТ ХҮЧИН ШИНЭ ТЕХНИКТЭЙ БОЛЛОО
Өнөөдөр Зэвсэгт хүчин 38 нэгж шинэ автомашинтай боллоо. Зэвсэгт хүчний
анги салбаруудад хуваарилан өгөх Норф Бенз маркийн автомашин 21 ширхэг,
Камаз-532 12 маркийн автомашин 4 ширхэг, Фургон автомашин 5 ширхэг,
Портер автомашин 8 ширхэгийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно. Уг
автомашинуудыг Монгол Улсыг хөгжүүлэх сан, Улсын төсвийн 2008 оны
зардлаас тус тус гаргаж байгаа юм байна.
БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬД 2011
Монгол Улсын Батлан хамгаалахын их сургууль нь 1921 онд үүсэн
байгуулагдсан бөгөөд эдүгээ боловсролын бүх зэрэг олгох сургалт эрхлэн
явуулдаг, төрийн алба, зэвсэгт хүчинд өндөр мэргэжилтэй боловсон хүчин
бэлтгэдэг, хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн эрдэм судлал, сургалтын
томоохон төв юм.
Манай сургуулийн давуу тал:
· БХИС нь хоёр дахь удаагийн ахисан түвшний магадлан итгэмжлэгдсэн
төрийн өмчийн их сургууль юм.
· БХИС-д цэргийн болон иргэний мэргэжлээр суралцаж төгсдөг ба цэргийн
мэргэжлээр төгсөгчид нь Yндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг
үүрэгтэй байгууллагуудад шууд алба хаах цэргийн жинхэнэ албаны
офицероор төгсөж цэргийн анги, салбарт томилогдон 100 хувь ажлын
байраар хангагддаг.
· Амжилттай суралцаж буй 2 дугаар ангийн оюутан, сонсогчид АНУ, ОХУ,
Япон, ХБНГУ, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудын цэргийн сургуульд
суралцах боломжтой.
· Сургууль төгсөөд зэвсэгт хүчний анги, салбарт ажиллах явцад НYБ-ын
мандаттай энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцох
боломжтой.
· Цэргийн сургуульд сурч төгссөнөөр төрийн албаны тухай хуулийн дагуу
төрийн албанд ажиллах боломжтой болно.
· Суралцах хугацаандаа өөрийн сургууль дээр хичээллэх жолооны курс,
гадаад хэл, бие хамгаалах урлаг, цэргийн гардан тулааны сургалтад
суралцах боломжтой.